Disable Preloader
Чингэлтэй дүүрэгт Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулахад эрүүл мэндийн албаны үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/388 тоот тушаал, Чингэлтэй дүүргийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/165 тоот захирамжийн дагуу "Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны төлөвлөгөө"-г бүрэн тодотгож, батлууллаа.Тус төлөвлөгөө нь газар хөдлөлт, үер, гал түймэр, терроризм, хөлдөлт, дэлбэрэлт, олон улсын хөл хориот шинэ ба сэргэн тархах хүн, малын халдвар өвчин, COVID-19 өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын төрөл бүрээр нарийвчлан 192 хуудастай боловсруулагдаж, холбогдох нөөц хэрэгсэл, бэлэн байдлыг ДАХИН нягталлаа.
Төлөвлөгөө нь дараах 9 зорилготой.
1. Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах
2. Хүн ам, мал амьтан, эд хөрөнгөд учрах эрсдлийг бууруулах
3. Гамшгийн нөөц бүрдүүлэх
4. Гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
5. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудтай харилцан нягт хамтран ажиллах
6. Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах
7.Гамшгийн тархалтыг зогсоох
8. Хохирлыг үнэлэх
9. Сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах 
Түүнчлэн COVID-19 өвчний халдварын ҮЕД АЖИЛЛАХ эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах сургалтыг зохион байгууллаа.
 
89716222_2721239217930534_546622613770731520_n
 
89722605_2721238837930572_4172698252916817920_n
 
89722676_2721239401263849_5870988820664549376_n
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.