Disable Preloader

Бидний тухай

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

2007-2013 он: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв аймаг, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн. Төслийн хугацаанд 16 ӨЭМТ-ийн хүний нөөцийг чадавхижуулах эмнэлзүйн сургалт, эмнэлгийн тоног төхөөрөмж, ЧДЭМТ-д сургалтын өрөөг засварлаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Нийт 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. /Хүний нөөцийг чадавхижуулах, ном хэвлэлийн зардлууд тооцогдоогүй болно./
2013-2019 он: Эмнэлгийн эрүүл ахуй, нян судлалын лаборатори, төвлөрсөн ариутгал, халдваргүйтгэл, эмнэлгийн хог хаягдлын менежмент, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр сургалт, тоног төхөөрөмжөөр хангасан. Нийт 600 мянга орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. /Хүний нөөцийг чадавхижуулах, ном хэвлэлийн зардлууд тооцогдоогүй болно./
2007-2013 он: Байгууллагын номын санд англи хэл дээрх эмнэлгийн мэргэжлийн ном, товхимолоор хангасан. Нийт 20 гаруй нэр төрлийн 300 гаруй англи номоор хангасан.

Бусад чиглэлээр:

2012-2013 он: Өрхийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан, сайн дурынханыг чадавхижуулах зорилгоор онлайнаар АНУ-ын эмч нартай холбогдох, НЭМ-ийн чиглэлээр судлагаа хийх, сургалт явуулах төсөл хэрэгжүүлсэн. Нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
2011-2013 он: 1. Баянгол, Чингэлтэй дүүргийн ЭМТ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн эмнэлэгт эмнэлгийн зориулалтын 200 ороор хангах төслийг хэрэгжүүлсэн. ЧДЭМТ-ийн нэгдсэн эмнэлэг 100 орыг хүлээн авсан. Нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2. Нэгдсэн эмнэлгийн 4, 5 давхарыг Хүүхдийн тасаг болгон өөрчлөхөд шаардлагатай барилгын засвар, зарим шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан. Нийт 132 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
2018 оноос хойш: Төгсөлтийн дараах сургалтын албыг ЭМЯ, ЭМХТ-ийн дэмжлэгтэйгээр байгуулж, нэгдсэн эмнэлэг түшиглэн нэг жилийн хугацаатай эмнэлзүйн ерөнхий мэргэжлийн сургалтыг явуулж байна.
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.