Disable Preloader

Төлөвлөлт, статистик, даатгалын алба

  • Төлөвлөлт, Даатгал, Статистикийн алба

  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/82 тоот тушаалын дагуу байгууллагын нэрийг өөрчлөн, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэж Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 10 сарын 06-ны А/106 тоот тушаалаар тус албыг үүсгэн байгуулсан. Анх “Бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохицуулах алба” нэртэй байгуулагдсан.
tuluvlult_daatgal_statistik
  • Байгууллагын эрүүл мэндийн эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн статистик гэсэн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Өдөр, сар, улирал дутмын статистик тоон мэдээ, ирэх оны санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулах, байгууллагын урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг дагалдах төлөвлөлтийг хийх, тайлагнах, эрүүл мэндийн даатгалын сангаас орох санхүүжилтийг хангах, төлөвлөх, тайлагнах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтоох, сайжруулах зэрэг үүргийг хариуцан ажиллаж байна. .
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр доорхи төслүүдийг боловсруулан танилцуулсан.
  • 1. Хайлааст хүүхдийн салбар амбулаторийн шинэ барилга
  • 2. Хүүхдийн 100 ортой нэгдсэн эмнэлэг
  • 3. Гэмтэл, мэс заслын тасгийг шинээр байгуулах
  • 4. Гэмтлийн яаралтай түргэн тусламжийн траумапункт байгуулах
  • 5. Азийн хөгжлийн банкны “Шинэ цогцолцор барилга байгуулах”
  • 6. Азийн хөгжлийн банк “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, эмнэлгийн ариутгал, бактериологи, угаалгыг сайжруулах”
  • 7. Улирал бүр эмч, эмнэлгийн ажилтан, удирдлага, үйлчлүүлэгчид зэрэг байгууллагын гадаад болон дотоод мэдээллийн хэрэглэгчдэд зориулан улирал бүр эргэн мэдээллийн ном гаргаж хэвшсэн
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.