Disable Preloader

“Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төв нь 2000 онд Нөхөрлөлийн хэлбэрээр анх 5 гишүүнтэй байгуулагдсан. Тус 16-р хороо нь 9,7 км квадрат нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 13 хэсэгтэй, 189 гудамж, 742 хашааны 3297 өрхийн 13815 хүн амд ӨЭМТөвийн дарга, өрхийн эмч 6, сувилагч 6, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 1, эрүүл мэндийн сайн санааны туслагч, туслах ажилтан 3 нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өрхийн “Ахлах” зэрэгтэй эмч 1, сувилагч 2, Өрхийн мэргэжлийн сувилагч 2 байна. Өрхийн эмч нарын мэргэшсэн байдал: ӨАУ судлал өрхийн эмч 1, ЭХО-ны эмч 1, хүүхдийн эмч 1, дотор эмч 1 ажиллаж байна.

                                                                             

“Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн амжилт
        • 1. 2002 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” үзлэг,хяналт, зөвлөгөө
        • 2. 2003 онд Нийслэлийн шилдэг Өрхийн эмнэлэг
        • 3. 2004 онд Нийслэлийн “Загвар өрхийн эмнэлэг”
        • 4. 2004, 2007 онд “Ахмадад ээлтэй эмнэлэг”
        • 5. 2004,2005,2006 онд Монголын ӨЭН-ийн “Шилдэг Өрхийн эмнэлэг”
        • 6. 2005,2006 онд ЧД-ийн “Тэргүүний Өрхийн эмнэлэг
        • 7. 2005 онд “ХБИ-дэд ээлтэй эмнэлэг”
        • 8. 2005,2006,2007 онд Томуугийн тандалтыг хөгжүүлэх төслийн “Мөнгө хүрэл медалт эмнэлэг”
        • 9. 2008 онд Өрхийн эмнэлгүүдийн холбооны “Хүндэт өргөмжлөл”
        • 10. 2009 онд ДЭМБ, Японы ЭМИС, ЭМШУИС-ийн “Хүндэт өргөмжлөл"
        • 11. 2011 онд Түмэн олны итгэлт түнш “САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН” цол өргөмжлөл
        • 12. 2012 онд Сувилахуйн амьдрал төвийн “Хүндэт өргөмжлөл”
        • 13. 2013, 2014 онд ЧД-ийн “Шилдэг ӨЭМТөв”
        • 14. 2015, 2016 онд ЧД-ийн “Шилдэг ӨЭМТөв” Өргөмжлөл
        • 15. 2017 онд ЧД-ийн “Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн манлайлагч ӨЭМТ” Өргөмжлөл, Цом

 

 
 
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.